Бизнесээ нэг системээс удирд
Ямар нэгэн програм суулгах шаардлагагүй. Хөтчөө нээгээд л, хаанаас ч хялбархан ажиллана.
- ИБаримт — B2C, B2B
- QPay — мөнгө таны дансанд
- Салбар бүрийн үлдэгдэл
- Хүнсний дэлгүүр
- Хувцасны дэлгүүр
- Кофе шоп
- Гоо сайхны салон
- Онлайн худалдаа
- Бөөний худалдаа
- Бусад
Өдөр тутмын ажлаа хялбар удирдах
Борлуулалт, барааны үлдэгдэл, ээлжийн тайлан, ажилтны гүйцэтгэл гээд бизнесийнхээ өдөр тутмын үзүүлэлтүүдийг нэг дороос хянаж, бодит мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргаарай.
Касс, захиалга
Борлуулалтыг хурдан боловсруулж, дарааллыг багасгана. Энгийн, ойлгомжтой интерфэйстэй тул ажилтан шууд ашиглаж эхэлнэ.
- 01Кассын дэлгэцБараа хайх, хямдрал, хэсэгчилсэн төлбөр
- 02Ээлж нээх/хаахТухайн ээлжийн орлого, дансны задаргаа, бэлэн мөнгөний зөрүү
- 03QPay-гээр QR төлбөрМөнгө нь ТАНЫ өөрийн QPay данс руу шууд
- 04ИБаримтB2C, B2B (ТТД-тэй), буцаалт
- 05Хүргэлтийн бүртгэл, төлөв, түүх
- 06Захиалгын төлөв бүрийн түүхХэн, хэзээ, юуг өөрчилсөн
Бараа, үлдэгдэл
Бүртгэл нь тоо биш ӨРТӨГ хэлдэг байх ёстой.
- 01Хувилбар, сонголт (өнгө, хэмжээ)SKU тус бүрийн үлдэгдэл
- 02FIFO өртөгОрлого бүр багц үүсгэж, зарлага эртнээс нь иддэг
- 03Салбар бүрийн үлдэгдэл тусад нь, шилжүүлэг нь бүртгэлтэй
- 04Татан авалт, зарлага, салбар хоорондын шилжүүлэг, тооллого
- 05Нийлүүлэгч, түүний нөхцөл, өглөгийн үлдэгдэл
- 06Дуусах хугацаатай бараа, татан авалт сануулах босго
- 07Excel-ээр импорт хийх, жагсаалтаа экспортлох
- 08ҮйлчилгээГүйцэтгэх ажилтан, зарцуулах материал
Ажилтан, эрх
Ажилтан бүрийн эрх, хандах мэдээллийг албан тушаал болон үүрэгт нь тохируулан удирдана. Тохиргоонд төөрөлдөхгүйгээр, бизнесийнхээ хяналтыг өөртөө хадгална.
- 01Ажилтны бүртгэл, албан тушаал, ангилал
- 02Салбарын хуваарилалтГишүүнчлэл байгууллагад, хязгаарлалт салбарт
- 03Эрх нь модуль × түвшин (харах / бичих / удирдах)
- 04Бэлэн дөрвөн рольЭзэн, менежер, кассчин, ажилтан
- 05Захиалгат рольСуурь ролийн дээр өөрийн өөрчлөлт
Харилцагч
Шинэ харилцагчийг татахаас илүүтэй, сэтгэл ханамжтай харилцагчийг дахин худалдан авалт хийхэд хүргэх нь бизнесийн өсөлтийн чухал хэсэг.
- 01Харилцагчийн бүртгэл, ангилал, холбоо барих мэдээлэл
- 02Худалдан авалтын түүхКассаас шууд холбогдоно
- 03Гишүүнчлэл, урамшууллын түвшин
Чат, автомат хариулт
Ажилтан байхгүй үед ч автомат хариулагч хэрэглэгчийн асуултад шууд хариулж, мэдээлэл өгнө. Шөнө дунд ч, амралтын өдөр ч.
- 01Facebook Messenger, Instagram-ийн мессежийг нэг Inbox-д
- 02Бараагаа синк хийж, ботоор дамжуулан шууд захиалга авах
- 03Сэтгэгдэл дээр тавьсан дүрмээр автоматаар хувийн мессеж илгээх
- 04Түгээмэл асуултын санБот түүнээс хариулна
- 05Хүн ярианд орж, ботыг түр зогсоох
- 06QPay нэхэмжлэх чат дотроос
Бүх модулийн суурь
Хэрэгцээндээ тохируулан модулиудаа тусад нь ашиглах боломжтой ч бүх модуль нэг өгөгдөл, нэг байгууллагын орчинд уялдан ажиллана.
- 01Нэг нэвтрэлтМодуль солиход дахин нэвтрэхгүй
- 02Утасны дугаараар бүртгүүлж, SMS кодоор баталгаажна
- 03Байгууллага → салбар бүтэц, солигчоор хормын дотор шилжинэ
- 04Зураг автоматаар гурван хэмжээст webp болж CDN дээр байрлана
- 05Суулгах шаардлагагүйХөтчөөс ажиллана, шинэчлэлт автоматаар
Хэрэгцээндээ тохируулж, зөвхөн хэрэгтэйгээ төлнө
Эхлээд 7 хоног үнэгүй туршиж үзээд, танд тохирох эсэхийг өөрөө шийдээрэй.
Starter
Ганц цэгтэй, дөнгөж эхэлж буй бизнест
- Касс, захиалга
- Бараа, үйлчилгээний бүртгэл
- Ажилтны бүртгэл
- Санхүүгийн тайлан
- ИБаримт
Салбар нэмэх бол +69,000₮/сар, ажилтан нэмэх бол +6,000₮/сар.
Business
Бүх модуль хэрэгтэй, нэг цэгээс ажилладаг бизнест
- Starter багцын бүх зүйл, дээр нь:
- Барааны хөдөлгөөн: татан авалт, шилжүүлэг, тооллого
- FIFO өртгийн тооцоо
- Харилцагчийн бүртгэл
- Харилцагчийн лояалти, урамшуулал
- Цаг захиалга
- Ажилтны ирц
Салбар нэмэх бол +69,000₮/сар, ажилтан нэмэх бол +6,000₮/сар.
TOZA
Олон салбартай, өөрийн үйл ажиллагаанд тааруулах бизнест
- Business багцын бүх зүйл, дээр нь:
- Үйл ажиллагаандаа тааруулж модулиа өөрөө зохионо
Чат
Messenger, Instagram дээрээ зардаг бол багц дээрээ нэмээрэй
- Messenger, Instagram-ийн мессежийг нэг Inbox-д
- Автомат хариулт, түгээмэл асуултын сан
- Сэтгэгдлээс шууд хувийн мессеж
- Чат дотроос захиалга авч QPay нэхэмжлэх илгээх
Эвэнт
Сургалт, арга хэмжээндээ тасалбар зарж, ирц бүртгэх бол
- Танхим болон цахим эвэнт — зураг, танилцуулга, хөтөлбөртэй
- Нийтэд нээлттэй холбоосоор зочин өөрөө тасалбараа авна
- QPay-гээр урьдчилж төлнө, суудал 10 минут баригдана
- Тасалбарын дугаар SMS-ээр очиж, хаалган дээр ирц бүртгэнэ
TOZA нь бизнесийн салбар бүрийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлүүдийг хөгжүүлж байна. Бүтээгдэхүүн бүр бие даан ажиллахын зэрэгцээ, нэг нэвтрэлт, нэг байгууллагын бүртгэл, нэг барааны сангаар хоорондоо уялдан ажиллана.
Тасралтгүй ажиллагаа, өгөгдлийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина.
Бизнесийн үйл ажиллагаа, өсөлтийг бодит мэдээллээр хэмжиж, цаашид өргөжүүлэх боломжтой.
Бүх бүтээгдэхүүн, модуль нэг экосистемд уялдан ажиллаж, мэдээллээ хоорондоо автоматаар хуваалцана.
Хэрхэн эхлэх вэ?
Утасны дугаараа бүртгүүлж, SMS-ээр ирсэн кодоор баталгаажуулна. Дараа нь байгууллагаа үүсгэх бөгөөд тэр дороо 7 хоногийн үнэгүй туршилт эхлүүлэх боломжтой. Карт шаардахгүй.
Туршилтын хугацаанд юу нээгддэг вэ?
Business багцын бүх боломж — касс, бараа, барааны хөдөлгөөн, ажилтан, харилцагч, цаг захиалга. 7 хоногийн дараа багцаа сонгоно; сонгоогүй бол өгөгдөл тань хэвээр хадгалагдана.
Багцаа дараа нь солиж болох уу?
Болно. Дээш шилжвэл шинэ боломж шууд нээгдэнэ. Доош шилжвэл хязгаараас хэтэрсэн бүртгэл устахгүй — харагдсаар байх ч шинээр нэмэх, засах боломжгүй болно.
Хэдэн салбар, хэдэн ажилтан бүртгэж болох вэ?
Starter багц 1 салбар, 3 ажилтан. Business багц 1 салбар, 8 ажилтан. Аль ч багц дээр нэмэлт салбар тутамд 69,000₮/сар, нэмэлт ажилтан тутамд 6,000₮/сар нэмж өргөтгөнө. TOZA багц бол байгууллагын үйл ажиллагаанаас хамааран тусгайлан тохируулдаг багц юм.
ИБаримт гаргаж чадах уу?
Тийм. Татварын PosAPI-тай холбогдож B2C болон B2B (ТТД-тэй) баримт гаргана, буцаалт хийнэ. Нэг байгууллага олон ТТД бүртгэж, салбар бүр өөрийн ТТД-гээр баримтаа гаргах боломжтой. Холболтыг платформ нэг удаа шалгаж зөвшөөрдөг.
Төлбөрийг хэрхэн хүлээж авах вэ?
QPay-гээр QR төлбөр авна. Итгэмжлэлээ өөрөө холбох бөгөөд мөнгө нь шууд ТАНЫ QPay данс руу орно — бид дундаа орохгүй. Өөрийн дансны мэдээллийг оруулж нэмэлт төлбөргүй QPay-ийн эрх үүснэ. QPay ашиглахын тулд үндсэн багцаас идэвхжүүлсэн байх шаардлагатай.
Өгөгдөл маань хэнийх вэ?
Танийх. Бараа, харилцагч, борлуулалтын жагсаалтаа хүссэн үедээ Excel-ээр татаж авна. Багцын хугацаа дуусахад өгөгдлийг устгадаггүй.
Ажилтандаа хэр эрх өгөх вэ?
Модуль тус бүрд харах / бичих / удирдах гэсэн түвшин оноогдоно. Эзэн, менежер, кассчин, ажилтан гэсэн бэлэн дөрвөн роль байгаа бөгөөс тэдгээрийн дээр өөрийн захиалгат роль үүсгэж болно.
Программ суулгах шаардлагатай юу?
Үгүй. Хөтчөөс ажиллана — компьютер, таблет, утаснаас адилхан нэвтэрнэ. Шинэчлэлт автоматаар очих тул хувилбар шинэчлэх ажил байхгүй.
Чатын модуль яагаад тусдаа төлбөртэй вэ?
Messenger, Instagram-ийн урсгал болон автомат хариултын зардал нь салбар, ажилтны тооноос биш ярианы тооноос хамаардаг. Тиймээс хэрэгтэй хүн нь багц дээрээ нэмж авдаг — дангаараа авах боломжгүй, учир нь чатаас ирсэн захиалга кассд, бараа нь нөөцөд бүртгэгдэх ёстой. Чатыг идэвхжүүлэхэд 250,000₮-ийн 100,000₮ нь түрийвчинд цэнэглэгдэж, AI болон SMS-ийн зарцуулалтад зарцуулагдана.
Өнөөдрөөс эхлэх үү?
Байгууллагаа нэг удаа үүсгээд, бизнесийнхээ хэрэгцээнд тохирсон модуль, үйлчилгээг сонгон ашиглаарай.
Хамтран ажиллах уу?
Танай салбарт тохирсон технологийн шийдэл хайж байвал бидэнтэй холбогдоорой.